"Хойд туйл-37" /СП-37/ оросын хөвөгч станцын мэргэжилтнууд яваа "Россия" атомын мөс зүсэгч хөлөг онгоц Мурманскт буцаж ирлээ. Хөлөг онгоц 5-р сарын дундуур туйл судлаачдыг аврахаар тэндээс Арктикийг зорьсон юм. Станц байрлаж байсан мөс хэдэн хэсэгт хуваагдаж, СП-37 хөвөгч станц хүнд байдалд оржээ. Экспидицийн бүх гишүүн, тоног төхөөрөмжийг мөс зүсэгч атомын хөлөг онгоцонд хүргэж амжсан байна. Тус станц Хойд мөсөн далайн канадын хэсгийн төдий л судлагдаагүй нутагт ажиллахдаа, далай, цаг уур, экологийн өргөн судалгаа хийж, гидрогарфикийн ажиглалт хийсэн нь олонх нь ер бусын юм.