Сүүлийн жилүүдэд европ ч тэр, азийн орнуудын залуучуудын бодлого олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх үндсэн хандлагатай болжээ. Сибирийн өмнөд хэсгийн Алтайн хязгаарт туршлага, шинэ санаа, мэдээлэл солилцох бүх ирээдүй байна. Алтайд эхэлсэн "Ази Номхон далайн бүс нутаг. Сибирь-2010" залуучуудын форум энэ зорилтод хүрэх нэг алхам боллоо. Үүний зэрэгцээ форум залуучуудын аялал жуулчлал, спортын идэвхтэй төрлийг хөгжүүлэхэд чиглэсэн "Бирюзовая Катунь" Алтайн эдийн засаг-аялал жуулчлалын онцгой бүст олон жилээр бүртгүүлсэн бололтой. Өнгөрсөн жил форум "Алтай-аялал жуулчлалын диваажин" урианд болсон юм. "Ази Номхон далайн бүс нутаг. Сибирь 2010" өнөөгийн форум шинэ түвшинд гарч, Алтайн жинхэнэ брэнд болно гэдэгт зохион байгуулагчид найдаж байна. 18-30 насны 1500 орчим оюутан, залуу бизнес эрхэлэгчид долоо хоногийн турш ойн лагерть аж төрнө. Форумын үеэр залуучууд байгальд амарч, зүгээр харилцаад зогсохгүй шинэ танилтай болж, ирээдүйд хэрэгжүүлэх олон улсын хамтарсан төсөл боловсруудаг. Тиймээс энэ жил форум ийм олон хүнийг хамарчээ. Зохион байгуулагчдын үзэж байгаагаар "Ази Номхон далайн бүс нутаг. Сибирь-2010" форум  Сибирийн холбооны тойрогт инновацийн эдийн засгийг цогцлуулах нэг шат болно. Залуу удирдагч, залуучуудын сэргэг ухаанд бууж байгаа сонирхолтой, ирээдүйтэй төслийг хайх нь форумын гол зорилт билээ. Оросын янз бүрийн бүс нутгийн оуютан, залуу мэргэжилтнүүдийн дэргэд Хятад, Монгол, Чехи, Герман, Франц болон бусад орны үе тэнгийхэн нь майхан хотхонд аж төрж байна. Ази, зүүн, баруун Европын ажил хэрэгч залуу үе бие биенийхээ сонирхолыг хэр татаж, гайхшруулах эсэх нь ойрын ирээдүйн дэлхийн эдийн засгийн хөгжлөөс их шалтгаална. Хөрөнгө оруулалтыг татаж, эдийн засгийг шинэчлэх бодлого барьж байгаа Орос улсын хувьд энэ чухал юм. Хөрөнгө оруулалт орж ирэхэд хаалгаа нээхэд хангалтгүй. Үүнийг зочлон угтах хэрэгтэй.  "Ази Номхон далайн бүс нутаг. Сибирь 2010" форумын эхний өдрүүдэд үндсэндээ хөтөлбөр нь бус зочлон хүндэлж байгаа нь онцгой сэтгэгдэл төрүүлж байна. Алтайд Оросын өнцөг булан бүрээс, мөн гадаадаас зочид ирсэн. Бид зочломтгой байхыг их хичээж байна. Алтай ирээдүйтэй нутаг дэвсгэр болохыг бүгдэд харуулахыг бодож байна гэж форумыг зохион байгуулагчдын нэг Алексей Кивинов форумын ёслолын нээлтийн дараахан анхны сэтгэгдлээсээ ийнхүү хуваалцлаа. Форум эхлэхийн өмнө бороо орж, майхандаа байхаас аргагүй болсон ч, форумд оролцогчид гонсойсонгүй. Харин эсрэгээр хүмүүс өөр хоорондоо нэгдэн нягтрахад нөлөөллөө хэмээн залуус ярьж байна. Бүгд нэг баг болон майхандаа эвтэй байсан юм.  Зөвхөн нар гийснээс гадна алтайн жүжигчдийн концерт сэтгэл санаа өргөв. Мөн Хятад оуютнууд мэндчилгээ дэвшүүлэв. Орос, хятадын оюутан солилцох боловсролын хөтөлбөр эртнээс хэрэгжиж байгаа тул форумд оролцогч олон хүн эртний анд нөхдийн хувиар уулзаж байлаа. Энэ форум санасан бодсоноо янз бүрийн салбарт хэрэгжүүлэхэд түлхэц болж байна. Үүний тулд "Ази Номхон далайн бүс нутаг. Сибирь 2010" форумын үеэр идэвх, буран бүтээл, хөгжил чиглэлээр 13 талбар ажиллаж байна. Тэдний цээжинд бүгд багтаж байна. Тэд сансарт ч гарахад бэлэн байна. Форум бүх оролцогчдод оддын цаг ийм олголоо. "Ази Номхон далайн бүс нутаг. Сибирь 2010" форумд оролцогчид 6-р сарын 23-нд сансрын нисэгчдийн дуу хоолойг сонсов. "ЭФИР" радио сонсогчдын клуб олон улсын сансрын станцтай холбоо тогтоожээ. Залуусаа урагшаа!