Бүтээл санаагаараа АНУ-ын Кремнийн хөндийг дэлхийн инновацийн төв болгон хувиргасан Оросын эрдэмтэд Сколковод дорвитой дэмжлэг үзүүлэх бодолтой байна. Ямартаа ч тэд Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевтэй Сан-Франциско хотын захад уулзахдаа Москва орчмын ииновацийн шинэ хотыг хөл дээр босгоход дээд зэргийн хүч чармайлт тавина хэмээн амлав. Оюун ухаанаа гадаадад хэрэгжүүлэхээр явсан орос улсын шилдэг эрдэмтдийн эх орондоо буцах хүсэл хэрэгжиж эхэлж байна. "Оросын дуу хоолой" радиогийн тоймч Светлана Андреева Калифорни муж улсаас дамжуулж байна.  Дээд зэргийн технологийн зуунд дэлхийн хамгийн "хөгжсөн" хэсгийн Кремнийн хөндийн нэгэн кафенд ирээдүйн төслийг амны ердийн цаасан дээр дүрсэлж байв. Стэнфордын их сургуулийн оросын профессорууд, Калифорни муж улсад ажилладаг компанийн тэргүүн нар сэтгэл зовоож байгаа сэдвээр Д.Медведевтэй ингээд зүгээр ярина гэж санаагүй байх. Тэгээд гар дор байсан зүйл дээр бизнес төлөвлөгөө бичиж, схемийг гаргалаа. Талуудын нэг нь бэлэн бус байсын цорын ганц тохиолдол энэ юм. Хэлэлцүүлэг удаан, үр бүтээлтэй, хамгийн гол нь хоёр тал, төр засаг, оросын бизнес эрхэлэгчид, Калифорни муж улсын эрдэмтэд хамтд ажиллах хүсэлтэй, үүнд бэлэн байна. Манай ярилцлагын гол үр дүн энэ хэмээн Д.Медведев хэллээ: Оросын нөхцөлд өөрийгөө сорих хүсэлтэй байгаа хүмүүсийн олонхи нь буцаж очоод, өөрийн гэснээ хийх боломж бүрдүүлэхийг бид үнэхээр сонирхож байна. Гол нь мөнгөнд бус орчин хамгийн чухал юм. Орчин бүрдүүлэх нь шаардлагатай тоног төхөөрөмж худалдаж аваад, мөнгө өгөөд, дэлхийд нэр нь түгсэн эрдэмтэн, бизнес эрхэлэгчийг урьж авчрахаас илүү төвөгтэй. Хамгийн гол нь компани чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх учиртай. Үүний тулд хүмүүс, мөн сайн хамт олон хэрэгтэй. Үүнд төгс жор гэж байхгүй. Ажлыг эхлүүлэх хэрэгтэй. Бид Орос улсад их бизнес эхлүүлж, мөнгө зарж сурсан. Энэ бүхэн бүгдэд таалагдаж байгаа. Бид хүчин чармайлтаа бэхжүүлбэл Сколково амжилтанд хүрнэ. Сколковын амжилт эхний үед хөрөнгө оруулах төр засаг төдийгүй бизнес эрхэлэгч, эрдэмтэд өөрсдөө энэ төсөлд хэрхэн хандахаас шалтгаална. Мөнгө удаан хүлээгээгүй болохыг хэлэх хэрэгтэй. Д.Медведев Кремнийн хөндийд айлчлах үеэр "Сколково" инновацийн төв болон хэдэн жилийн турш оросын инновацийн төвд хэдэн тэрбум долларын хөрөнгө оруулахад бэлэн байгаа америкийн Cisco компанийн хооронд хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Сколково төвтэй нягт хамтран ажиллах сонирхолтой далайн чанад дахь цорын ганц компани энэ биш юм. Үүний зэрэгцээ Орос, АНУ-ын хамтын ажиллагаа зөвхөн Ай-Ти технологи төдийгүй бусад салбарт харилцан ашигтай байх төлөвтэй. Д.Медведев Калифорни муж улсын дарга Арнольд Шварцнеггертэй уулзах үеэр оросын "Ренова" компани мужийн засаг захиргаатай Форт-Росс нэрд гарсан цэцэрлэгт хүрээлэнг хадгалах тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Вологодын худалдаачин Иван Кусков 200 жилийн тэртээ ангийн үс худалдах, гар урлал эрхэлэх оросын сууринг америкт анх удаа Номхон далайн эргийн энэхүү тайван буланд байгуулсан юм. Аляскийг эзэмших оросын отряд энд мод, хүнсний нөөцөө бэлтгэж байв. Зохих санхүүжилт байхгүйн улмаас өнгөрсөн жил цэцэрлэгт хүрээлэнг хаахаар болжээ. Өнөөдөр Орос улсын дэмжлэгээр үндэсний түүхэн дурсгалт газар, Номхон далайн эрэг дээр байгуулсан оросын анхны суурингийн талаарх дурсгалыг хадгалах боломжтой боллоо.  Петр I хаан 17-р зууны эцэст иргэдээ янз бүрийн эрдэмд сургахаар гадаадад илгээж байсан юм. Тэдний мэдлэгт түшиглэн улс орноо илүү өндөр түвшинд хөгжүүлэх ганц зорилготой байв. Энэ зорилгодоо хүрснийг хэлэх хэрэгтэй. Өнөөдөр өөр эрин, оросын олон иргэн өөр шалтгаанаар хилийн чанадад явж байна. Гэхдээ улс орон, эдийн засгийг нь өргөх нөгөө л зорилт хэвээр байна. Ухаантай, боловсролтой хүмүүс их үйл хийх чадвартай тул хөрөнгө шаардлагатай.