0Киргизийн өмнөд хэсэгт эмх замбараагүй байдал дэгдээж, хүний аминд хүрсэн хэрэгт олон улсын террорист байгууллагын зэвсэгт этгээдүүд оролцсон хэмээн тус бүгд найрамдах улсын тусгай албад уламжлав. Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорсон Курманбек Бакиев ойрын хүрээнийхэн тухайлбал түүний хүү Максим зэвсэгт этгээдүүдийг хөлсөлсөн гэж тусгай албадын мэдээнд дурджээ. Тэд тавдугаар сард Афганистаны нутаг дэвсгэрт зэвсэгт этгээдүүдтэй уулзсан байна. Уулзалтад Узбекистаны лалын хөдөлгөөний төлөөлөгчид, талибан хөдөлгөөний хээрийн командлагчид оролцжээ. Киргизийн өмнөд хэсэгт 6-р сарын 11-нд үндэстэн хоорондын мөргөлдөөн гарсан юм. Албан ёсны мэдээгээр энэ үеэр 250 гаруй хүн үрэгджээ.