0 Орос улс Белоруст бүрэн хэмжээгээр хий нийлүүлж эхэллээ. Минск өрөө төлсөн тухай "Газпром" компани өнөөдөр баталлаа. Минск өрөө төлөөгүйн улмаас орос улс тус бүгд найрамдах улсад нийлүүлэх хийг төлөвлөсөн хэмжээнээс 60 хувь хүртэл бууруулсан юм. Оросын хийг Европт хүргэхэд  Белорусын нутгаар  дамжуулсан төлбөр 228 сая долларыг "Газпром" компани өнөөдөр Минскт төллөө. Гэрээнд заасан үнээр төлбөр төлсөн гэж тус концернийн албан ёсны төлөөлөгч Сергей Куприянов мэдэгдэв. Белорусын тал нутгаар нь дамжиж байгаа хийг хийг замд нь хаана хэмээн сүрдүүлж, 260 сая доллар шаардаж байгаа юм. Орос улсын засгийн газрын тэргүүн В.Путин зорчилтэй холбогдуулан харамсаж байгаагаа илэрхийлэн, яриа хэлэлцээний ширээний ард маргаантай бүх асуудлыг хэлэлцэхийг уриаллаа. Белорус хамгийн хямд үнээр оросоос хий авч байгааг В.Путин сануулав.