0Өвөрбайгалийн хязгаар, тус хязгаартай хиллэдэг Хятадын Өвөр Монголын өөртөө засах орон худалдаа-эдийн засаг, эрдэм шинжилгээ-техник, соёлын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр байгууллаа. Хятадын Коммунист намын дүүргийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ху Чуньхуагийн ахалсан хятадын төлөөлөгчид Өвөрбайгальд айлчлах үеэр хэлэлцээрт гарын үсэг зуржээ. "Дорно Сибирь-Номхон далай" нефть хоолойг ашиглалтад оруулснаар жил бүр 9 сая орчим тонн бараа төмөр замаар тээвэрлэх боломжоо алдах тул тус хязгаарын дарга Равиль Гениатулин Өвөрбайгал болон Харбины төмөр замаар нэмж ачаа тээвэрлэх боломж хайхыг хятадын түншүүддээ санал болгожээ. Тухайлбал Өвөр байгалийн хязгаар Хятадад нүүрс нийлүүлж, энэ алдагдлыг нөхөхөд бэлэн байна.