Д.Медведев Калифорни муж улсаас Вашингтон хотод хүрэлцэн ирлээ. Тэрээр Калифорни муж улсад Кремнийн хөндийд очиж, Стэнфордын их сургуульд үг хэлсэн юм. Орос улсын ерөнхийлөгчийн айлчлалын албан ёсны хэсэг АНУ-ын нийслэлд эхэлж байна. Тэрээр өнөөдөр москвагийн цагаар 18.30 минутанд америкийн ерөнхийлөгч Барак Обаматай Цагаан ордонд яриа хэлэлцээ хийнэ. Хоёр орны ерөнхийлөгчид Орос улсыг ДХБ-д элсүүлэх, Стратегийн Давшилтын зэвсгийн тухай хэлэлцээрийг нэгэн зэрэг батлах, зэвсэг хураах, зэвсэг үл дэлгэрүүлэх сэдэв, мөн Солонгосын хойгийн асуудал, Ойрх Дорнод, Киргиз, Афганистаны байдал, Ираны цөмийн хөтөлбөрийг хэлэлцэнэ. Москва, Вашингтон яриа хэлэлцээний төгсгөлд батлах арваад баримт бичиг, хамтарсан мэдэгдлийг зөвшилцсөн тухай Орос улсын ерөнхийлөгчийн туслах Сергей Приходько уламжлав.