0 "Газпром" компани нийлүүлсэн хийн өр барагдуулах дансанд Белорусаас мөнгө орж ирсэнийг батлаагүй гэж компанийн албан ёсны төлөөлөгч Сергей Куприянов уламжлав. Түүний хэлснээр одоохондоо "дансанд мөнгө орж ирээгүй" байна. Белорусын засгийн газрын нэгдүгээр орлогч дарга Владимир Семашко 187 сая долларын өрөө төлж барагдуулсан тухай мэдэгдсэн юм. "Газпром" компани москвагийн цагаар 11 цагт белорусан талын тооцсоноор 260 сая долларын хий дамжуулсан өрөө төлж барагдуулахгүй бол оросоос европт нийлүүлж байгаа хийг өнөөдрөөс хаана хэмээн Минск анхааруулсан байна. Оросын хийн холдинг 6-р сарын 21-ээс Белоруст нийлүүлэх хийн хэмжээг төлөвлөснөөс 60 хувь хүртэл буруулсан юм.