Орос улс олон улсын түншүүдэд ямагт урьдаас таахаар, ил тод, ойлгомжтой бодлоготой байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Стэнфордын их сургуульд америкийн олон нийтийн төлөөлөгчидтэй уулзахдаа ийнхүү мэдэгдсэн юм. Орос улс улс төрийн системээ сайжруулна. Гэхдээ үүнийг гадны сургамжгүй өөрсдөө хийнэ. Д.Медведев хоёр дахь удаа ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшихийг үгүйсгэсэнгүй. Хүн амын дэмжлэг, өөрийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх нь хамгийн чухал гэж тэр хэллээ. Москва орчмын "Сколково" төслийн тухайд америкийн туршлагад түшиглэн инновацийн компанийг татах орчин бүрдүүлэх хэрэгтэй гэж ерөнхийлөгч хэлэв. Үүний зэрэгцээ оросын инновацийн төв америкийн Кремнийн хөндийг хуулахгүй гэж Д.Медведев тэмдэглэллээ.