Буриадын нийслэлд 6-р сарын 28-нд  Оросын шинжлэх ухаан академийн Сибирийн салбарын монгол судлал, буддизм, төвд судлалын хүрээлэнд архивын салбарт хамтран ажиллах тухай орос-монголын комиссийн 18 дахь хурал болно. Орос, Монгол улс 1992 онд архивын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Хоёр орны архивийн ажилтнуудын хооронд нягт хамтын ажиллагаа тогтоох, туршлага солилцох, архивын баримт бичгийн эмхэтгэл бэлтгэх, үзэсгэлэн зохиох зэрэг хамтарсан арга хэмжээ зохион байгуулах зорилготой Комиссийн хуралдааныг хоёр оронд ээлжлэн зохион байгуулж байна. Улаан-Үд хотод анх удаа болох ээлжит хуралдаанд орос, монголын архивын албадын төлөөлөгч, удирдлага, Орос улсын холбооны архив, ОХУ-ын субъектын архивын хэргийг удирдах байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагын удирдлага оролцоно.