0 Мексикийн булангийн нефть асгарч байгаа хэсэгт метаны байгалийн хийн концентрац зөвшөөрсөн хэмжээнээс 100 мянга дахин илүү байна. Зарим хэсэгт зөвшөөрсөн хэмжээнээс хэдэн сая дахин илүү байна. Тэнгисийн амьтанд шаардлагатай хүчил төрөгчийг сордог бичил организмын хөгжилд метаны энэ концентрац түлхэц болдог байна. Гэхдээ метан хүчил төрөгчийг хаа сайгүй орлоогүй бөгөөд одоо эрдэмтэд үүний шалтгааныг тогтоох бодолтой байна. Нефть олборлох цогцолборт 4-р сарын 22-нд осол гарч, Мексикийн буланд живэх үеэр 11 хүн үрэгдсэн юм. Ослын уршгийг арилгах хүч чармайлт тавьсаар байгаа ч, нефть асгарсаар байна. Энэ АНУ-ын түүхэнд экологийн хамгийн том осол юм.