Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев АНУ-д хийж байгаа айлчлалаа Калифорни муж улс, Стэнфордын их сургууль, Кремнийн хөндийгөөс эхэлж байна. Дараагийн өдөр Вашингтонд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай уулзана. Оросын эдийн засгийг шинэчлэх, үүнийг инновацийн голдрилд оруулах төлөвлөгөөнд албан ёсны айлчлалын хөтөлбөр нийцэж байна. Орос улсын ерөнхийлөгч Москва орчимд дээд зэргийн технологийн төв байгуулахад Калифорнийн нэрд гарсан Кремнийн хөндийн туршлагыг ашиглах бодолтой байна. АНУ-ын баруун эргийн багахан нутаг дэвсгэрт компьютер, бичил процессор, программ хангамж, үүрэн холбооны төхөөрөг үйлдвэрлэдэг дээд зэргийн технологийн олон компани төвлөрдөг. Тэнд тэргүүлэх их сургуулиуд байдаг. Тухайлбал Стэнфордын их сургууль Кремнийн хөндийн "зүрх" юм. Сколковод дээд зэргийн технологийн төв барихад америкийн туршлагыг гарцаагүй ашиглана. Сколковод барих төвийн ивээн тэтгэх зөвлөлд Кремнийн хөндийн компанийн нэг Cisco багтдаг. Тус компани дээд зэргийн технологийн дэлхийн томоохон үйлдвэрлэгчийн нэг юм. Оросын төсөлд америкийн бусад томоохон компани нэгдэж байна. Калифорни муж улсын дарга Арнольд Шварцнейггер энэ зорилт хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна.  Америкийн компаниуд Сколковод Кремнийн хөндий байгуулахад оросын түншүүдэд тусална. Ийнхүү хамтран ажиллах нь нэн үр нөлөөтэй, хоёр талд ашигтай байна. Орос улс технологийн хувьд хөгжсөн орны жагсаалтад зүй ёсоор тэргүүлэх байр эзлэх ёстой. Энд авьяастай, маш ур чадвартай хүмүүс байдаг. Америкийн компаниуд төдийгүй Кремнийн хөндийд ажиллаж байгаа орос хүмүүс төслийг дэмжинэ гэдэгт орос улсын ерөнхийлөгч найдаж байна. Оросын олон арван мянган мэргэжилтэн байна. Орос улс хамтарсан төсөлд эдгээр мэргэжилтэнг татан оролцуулах сонирхолтой байна. "Сколковын төсөлтэй холбоотой бүхнийг Америк их сонирхож байна. Бизнес эрхэлэхэд олон шинэ боломж нээж байна" гэж Кремнийн хөндийн Амрикт үүнийг нэрлэдэгчлэн Силиконы хөндийд ажиллаж байгаа AMBAR орос хэлээр ярьдаг мэргэжилтнүүдийг нэгтгэдэг холбооны төлөөлөгч Стас Хирман ярьж байна. Бид ямар нэг байдлаар мэдлэгээ тэнд ч, энд ч ашиглаж, харилцаа холбоогоо ашиглаж болох эсэх, бодь сэтгэлээр бус бизнест тус хүргэж чадах эсэхээ үзэх энгийн хүсэл байна. Бид энд 10-20-30 жил ажиллаад ямар нэг хэмжээгээр Силиконы хөндийн бүтээгдэхүүн болсон. Нөгөө талаас бид оросоор ярьдаг. Америкчүүдийг бодвол бид нөгөө талаа амархан ойлгоно. Одоо нэн хэрэгцээтэй нэг ёсондоо гүүр болж байна. Бид үүнд найдаж байна. Силиконы хөндийд суудаг орос хэлтэй хүмүүс Сколковод болж байгаа бүхнийг их сонирхож байна. Өнөөдөр Хөндийн бүх суугч Стэнфордын их сургуульд ерөнхийлөгч Д.Медведетэй уулзахыг хичээж байна. Манай хамгийн том танхимд багтахаас бараг гурав дахин их хүн хүсэлт гаргасан гэж Стас Хирман ярьж байна. Оросын төслийн талаар бүгд ихийг мэдэхийг хүсч байна. Д.Медведевийн төлөвлөгөөгөөр Москва орчмын Сколково инновацийн төсөл боловсруулаад зогсохгүй үүнээс ашиг олох эрдэм шинжилгээний хүчирхэг төв байх учиртай. Төслийн хүрээнд төвийн тусгай газар нутагт эрдэмтэн, хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдүүлнэ. Москва орчимд урьд байгаагүй их ашиг олох, гаалийн хөнгөлөлт эдлэх, тусдаа цагдаа, татварын байцаагчтай, оюуны өмч, патент, барааны тэмдэгтийг хамгаалах албатай ирээдүйн хот сүндэрлэж байна. Орос улсын ерөнхийлөгчийн хамт "Сколково" сангийн ерөнхийлөгч Виктор Вексельберг, оросын дээд зэргийн технологийн томоохон компанийн тэргүүнүүд  зэрэг бизнес төлөөлөгчид Калифорни муж улсад ирлээ. Тэд Twitter, Cisco, Apple, Google, Yandex зэрэг технологийн тэргүүлэх компанийн удирдлагатай уулзаж, Кремнийн хөндийн туршлагатай танилцаж, дараа нь Москва орчмын төвд нэвтрүүлнэ.