0Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад болж байгаа хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Испанийн шигшээ баг тэргүүн байрт орно гэж дэлхийн хөл бөмбөгийн шүтэн бишрэгчид үзэж байна. Footballunited.com хөл бөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн вэб хуудсын 183 оронд явуулсан санал асгуулгын дүн ийм байна. Бразил, Аргентины баг хоёр, гуравдугаар байрт орно гэж тэд үзэж байна. Английн баг дөрөв, Нидерландын баг тав, Германы баг 6-р байрт орно гэж хариулжээ. Аргентины тамирчин Лионель Месси дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг тоглогч болно гэж санал асуулгад оролцогчид хариулжээ.