Оросын төмөр замчид энэ оны төгсгөлд Санкт-Петербург болон Хельсинкийн чиглэлд зорчих "Аллегро" хурдны галт тэргийг турших гэж байна. Францын "Альстом" компанийн мэргэжилтнүүд энэ хөдлөх бүрэлдэхүүнийг бүтээжээ. "Аллегро" галт тэрэг зорчиж эхэлбэл Хельсинк-Санкт-Петербург чиглэлийн маршрутыг 6 цагт бус 3 цаг 30 минутанд туулна.