Афганистаны удирдлага улс орны байдлыг тогтворжуулах үүднээс "Талибан", "Аль-Каида" бүлгийн удирдагчидтай яриа хэлэлцээ эхлүүлэх оролдлоготой холбогдуулан Орос улс болгоомжилж байгаагаа илэрхийллээ. Орос улсын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд энэ тухай өгүүлжээ. Талибан хөдөлгөөний гишүүдийг энхийн амьдралд буцаахад ямар ч тохиолдолд терроризмын үзэл санаа, аюул занал урган гарсаар байгаа "Талибан" хөдөлгөөнийг сэргээхийг үл хүлцэхийг Москва шаардаж байна.