0Дэлхийд саятнууд улам ихсэж, тэд улам баяжжээ. Дэлхийн хамгийн баян хүмүүс 2009 онд 10 саяд хүрсэн байна. Тэдний нийт капитал 20 хувиар нэмэгдэж 39 триллион доллар хүрчээ. Америкийн Merrill Lynch хөрөнгө оруулалтын томоохон банкны илтгэлд энэ тухай өгүүлсэн байна. Бизнесийн тэргүүлэх компани өнгөрсөн жил бараг 2008 оны хямарлын алдагдлаа нөхсөн тухай судалгаанд тэмдэглэсэн байна. БРИК-ийн орнууд сайн сайхан байдлын өсөлтөөр тэргүүлжээ. Одоохондоо хэт баян хүмүүс АНУ, Япон, Герман улсад оршин сууж байна. Тэрбумтан, саятны 50 гаруй хувь нь эдгээр улсад байна.