Дээд зэргийн технологийн салбарт орос-америкийн байгууллага байгуулах санааг Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев дэмжлээ. Тэрээр АНУ-д хийж буй төрийн айлчлаа Сан-Франциско хотоос эхэлж, тэнд үг хэлсэн юм. "Калифорни муж улс эдийн засгийн хувьд америкийн хамгийн их хөгжсөн муж улсын нэг" хэмээн тус муж улсын дарга Арнольд Шварцнеггерийн мэндчилгээний хариуд ийнхүү хэлсэн юм. Орос улсын ерөнхийлөгч тэнд Москва орчмын Сколковод байгуулахаар төлөвлөж байгаа нэрд гарсан Кремнийн хөндийд зочилно. Худалдаачин Иван Кусков 1812 онд байгуулсан Форт-Росс оросын цайзыг хадгалах тухай хэлэлцээрт гарын үсэг зурахад Д.Медведев байлаа. Орос улсын ерөнхийлөгч АНУ-ын ерөнхийлөгчтэй яриа хэлэлцээ хийхээр Сан-Францискогоос Вашингтоныг зорино. Дараа нь 6-р сарын 25-27-нд "их найм", "их хорийн" дээд хэмжээний уулзалтад оролцохоор Канадад очино.