0"Газпром" Белоруст нийлүүлэх хийн хэмжээг төлөвлөснөөс 60 хувь хүргэж, түлшний хэмжээг 30 хувиар бууруулна. Оросын хийн холдингийн тэргүүн Алексей Миллер өнөөдөр энэ тухай мэдэгдэв. "Газпром" компани даваа гаригаас хязгаарлалт тогтоожээ.  Цаашид Белорусын өрийг харгалзан нийлүүлэх хийн хэмжээг 85 хүртэл бууруулна. Юуны түрүүнд Белорусын ерөнхийлөгч Александр Лукашенко тус бүгд найрамдах улсын нутаг дэвсгэрээр дамжуулан европт хүргэдэг хийг хааж, замаас нь дотоодын хэрэгцээнд ашиглах зарлиг гаргажээ. Белорус оны эхнээс Орос улсад гэрээнд заасан үнээр хий нийлүүлэх бус нэг талын тогтоосон үнэ буюу 150 доллар төлж байгаа юм. Үүний улмаас Орос улсад 200 сая орчим доллар төлөх болсон тухай Риа Новости агентлаг уламжлав.