Москва өнөөдөр Белоруст нийлүүлэх хийн хэмжээг 15 хувиар буурууллаа. "Газпром" компанийн удирдлагын орлогч дарга Александр Медведев өчигдөр энэ тухай сануулсан юм. Тэгэхлээр даваа гаригаас нийлүүлэх хийн хэмжээ төлөвлөснөөс 45 хувиар бага байна. Белорус авсан хийн өр болох 200 сая орчим долларыг төлж барагдуулаагүйгээс ийм зөрчил гарчээ. "Хөх түлшийг" нийлүүлэлтийг хорогдуулсны хариуд Белорусын ерөнхийлөгч оросоос Европт нийлүүлж буй хийг замаас нь авах захирамж гаргасан байна. европт дамжуулах хийг замаас нь авах Белорусын шийдвэр өрөө төлж барагдуулах шаардлагыг өөрчлөхгүй хэмээн "Газпром" компани тэмдэглэж байна.