Оросын "Газпром" компани Европт хий нийлүүлэх өөр арга зам боловсруулж байна. Оросоос европт нийлүүлж байгаа хийг Белорус замаас нь авахаар шийдсэнтэй холбогдуулан компанийн албан ёсны төлөөлөгч Сергей Куприянов энэ тухай мэдэгдэв. "Газпром"  компанийн европын хэрэглэгчид түлшээ бүрэн хэмжээгээр хүлээж авна гэж тэрээр тэмдэглэв. "Газпром" компани  хийн 192 сая долларт хүрсэн өрөө төлж, барагдуулахыг "Белтрансгаз" компанид 3-р сараас эхлэн сануулсан гэж Куприянов ярилаа. Белорус хариу алхам хийгээгүй тул "Газпром" компани тус улсад нийлүүлж байгаа хийг 15 хувиар бууруулахаар шийдсэн байна. Нэмж хий дамжуулахад бэлэн болохоо баталсан Украины нутгаар Европт хий нийлүүлж магадгүй гэж Куприянов уламжлав. Үүнээс гадна Европ дахь газар доорх агуулахаас хий авч болно. "Дамжуулах хийг замаас нь авахаар шийдсэн ч, өрийн асуудлыг шийдэхгүй" гэж Куприянов Минскийн ажил нэгт нөхөддөө хандан хэлсэн юм.