Үндэсний ихэнх эдийн засагт өсөлт гарч байгаа ч, дэлхийн хэмжээнд сөрөг хандлага хэвээр байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев "их найм", "их хорийн" уулзалтад оролцохоор АНУ, Канадад нисэхийн өмнө ийнхүү мэдэгдлээ. Бэрхшээлийг даван туулахад эдгээр бүлэгт багтаж байгаа орны эдийн засгийн бодлогыг "хамгийн дээд түвшинд" уялуудах шаардлагатай байна. "Энэ механизм" эдийн засгийн хямарлын үр дагаврыг даван туулахад их үүрэг гүйцэтгэсэн гэж Д.Медведев хэллээ. Дээд хэмжээний уулзалтын үеэр Петербургийн эдийн засгийн форумд дэвшүүлсэн асуудлыг хэлэлцэх нь чухал хэмээн тэрээр үзэж байна. Тухайлбал инновацийн хамтын ажиллагаа, эдийн засгийн шинэчлэл юм.