Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев АНУ-д албан ёсоор айлчилж байна. Тэрээр Сан-Францискод анх айлчилж, Калифорни муж улсын дарга Арнольд Шварцнеггертэй уулзаж, нэрд гарсан Кремнийн хөндийд очино. Москва орчмын "Сколково"-д байгуулж байгаа инновацийн төвийн загвар энэ хэмээн Д.Медведев хэлсэн юм. Америкийн компани энэ чиглэлд оросын түншүүдэд туслахыг Шварцнеггер үгүйсгэсэнгүй. "Ийнхүү хамтран ажиллавал үр бүтээлтэй, хоёр талд ашигтай байна". Д.Медведев АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай пүрэв гаригт Вашингтонд яриа хэлэлцээ хийнэ.