Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, эмгэнэн гашуудах өдөр Москвагийн Кремлийн хананы урд орших нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөөний мөнхийн галд цэцэг өргөв. Фашист герман 1941 оны 6-р сарын 22-ны үүрээр дайн зарлалгүй, ЗХУ-д халдсан юм. Дайны эхний өдөр Зөвлөлтийн арми, энгийн иргэн мянган хүн үрэгдэж, 1200 нисэх онгоц, танк, их бууны зэвсэг сүйджээ. Орос улс дайнд 26 сая гаруй хүнээ алдсан юм. Амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, эмгэнэн гашуудах өдрийг 2007 оноос Орос улсад тэмдэглэж байгаа бөгөөд энэ өдөр улс оронд төрийн далбааг бөхийлгөж, зугаа цэнгээний арга хэмжээг хойшлуулдаг юм.