Орос, АНУ-ын ерөнхийлөгч нарын удахгүй болох уулзалт хоёр орны харилцааны орчин үеийн түүхэнд хамгийн ер бусын байна. "Оросын дуу хоолой" радиогийн улс төрийн тоймч, АНУ-ын талаарх Оросын хамгийн нэрд гарсан шинжээчдийн нэг Валентин Зорин ийнхүү үзэж байна. Бэхжиж байгаа итгэлээ цөмийн зэвсэгтэй хоёр хэт гүрний стратегийн түншлэлд шилжүүлэхэд өнөөдөр Москва, Вашингтон бүх зүйл байна. "Никита Хрущев Дуайт Эйзенхауэртай, Леонид Брежнев Ричард Никсонтой, Михаил Горбачев Рональд Рейган, Жорж Буштай хийсэн уулзалтын гэрч надад харьцуулах зүйл бий" хэмээн Валентин Зорин ярьж байна.  Эдгээр уулзалт маш чухал, дорвитой үр дүнтэй байсныг би ийнхүү харьцуулахдаа хэлэх ёстой. Гэхдээ тэсрэлт болоогүй, үүнийг хийх ч аргагүй байсан. Тэд "хүйтэн дайны үед" уулзсан. Тэр үед АНУ дэлхийд цорын ганц хэт гүрэн байх зорилтоо тулгаж байсан. Энэ удаагийн уулзалт цоо шинэ нөхцөл байдалд болно. Саяхан нийтэлсэн АНУ-ын үндэсний аюулгүй байдлын стратеги тус улсын гадаад бодлогын стартегид дорвитой эргэлт гарсныг гэрчилж байна. Тэд дэлхийн цорын ганц удирдагчийн үүрэг гүйцэтгэхийн төлөө эрмэлзээгүй, дайны ачаалал, асуудлыг зөвхөн америк үүрэх боломжгүй болохыг баримт бичигт дурджээ. Вашингтон дайны дараах үед ингэж яридаггүй байсан. Энэ дорвитой эргэлт. Дэлхийд тогтсон бодитой нөхцөл байдлын хариу энэ юм. Дэлхийн бодлогод ноёлох зорилготой АНУ-ын дайны дараах стратегийн бүх номлол нурах дөхөж байгаа үйл явцын гэрч бид байна. Өнөөдөр АНУ өөрсдөө улс төрийн зорилтоо аядуу болгох хэрэгтэй гэж Валентин Зорин үзэж байна. Тус улсын өр 13 триллион долларт хүрчээ. Америк өртэй аж төрж байна. Тус улсын бодлогын өртгийг ийм хүчирхэг улс ч дийлэхгүй байна. Нөгөө талаас Орос улс өөр үндсэн дээр АНУ-тай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаа тухай ярихгүй байж болохгүй гэж Валентин Зорин тэмдэглэв. Орос улсын эдийн засгийн загварыг өөрчилж, шинэчлэх санаа нь хэн нэгний хүсэл бус бодит шаардлага юм. Глобалчлалын ертөнцөд Орос улс дангаараа үүнийг хэрэгжүүлэх аргагүй. АНУ-ын боломж өөрчлөгдсөн, Орос орны чиг бодлогод шинээр хандах болсоноор энэ удаагийн уулзалт  өмнөхөөс ялгарах, ер бусын болгож байна. Гэхдээ уулзалт болж, дэлхийд энх тайван, сайн сайхан байдал ноёлно гэж бодож болохгүй. Энэ урт удаан, хүнд үйл явц. Гэхдээ энэ чиглэлд хийж байгаа бодит алхам, америкчүүд хоёр орны харилцааг "дахин ачааллах" тухай зарласан нь хэрэгжиж эхэлж байна. Энэ бол баримт. Орос, АНУ-ын харилцааг "дахин ачааллах" үр дүн мэдрэгдэж байна. Бие биенээ бараг буруутгаагүй. Вашингтон сурган хүмүүжүүлэгчийн хувиар Москвад хандахаа болисон. Москва ч ялгаагүй америкийн эсрэг хоосон ярианаас татгалзаж байна. Барак Обамын засаг захиргаа дэлхийн асуудлаарх Оросын байр суурийг анхаарч байна. Улс төрийн хамгийн ээдрээтэй асуудлаар ч, Москва, Вашингтон үр бүтээлтэй яриа хэлэлцээ хийх, буулт хийхэд бэлэн байна. Ерөнхийлөгч Д.Медведев, Барак Обама нарын уулзалт ер бусын, үр дүнтэй болно гэх бас нэг баталгаа энэ юм.