Хар далайн усанд болж багаа "Дэлхийн Фарвартер-2010" орос-украины сургуулилт Хямаралтай бүст энхийг сахиулах ажиллагааны үеэр эрэл-хайгуулын ажиллагаа явуулж, төлөвлөх сэдэвтэй байна. Орос, украины далайчид гурав дахь орны шумбагч хөлөг осолдовол тусламж үзүүлэх үйл ажиллагааг боловсруулж байна. Хамтарсан сургуулилт Украины тэнгисийн цэргийн хүчний сургалт-бэлтгэлийн цогцолборт болж байна. "Дэлхийн фарватер" энхийн шинжтэй сургуулилтыг 1997-2003 онд жилд хоёр удаа зохион байгуулсан юм. Удаан завсарласны эцэст тэд энэ жил сургуулилтаа сэргээжээ.