Орос улс цаашид хийн нийлүүлэлтээ хязгаарлавал,  дамжин өнгөрч байгаа хийг замаас нь авна гэж Белорус улс мэдэгдэв. Засгийн газрын нэгдүгээр орлогч дарга Владимир Семашкогийн гарын үсэгтэй,  тус бүгд найрамдах улсын сайд нарын Зөвлөлийн "Газпром" компанийн удирдлагад хаягласан захидалд энэ тухай дурджээ. "Белорус зөрчилтэй байдлыг шийдэх хүртэл цаашид хий нийлүүлэхээ хязгаарлахаа зогсоохыг хүсч байна. Эсрэг тохиолдолд Белорусын хүн ам, ардын аж ахуйн хэрэгцээг бүрэн хангахад дамжин өнгөрдөг  системээс хий авна" гэжээ. Урьд "Газпром" компанийн албан ёсны төлөөлөгч Сергей Куприянов Белорусын байдалтай холбоотой хэвлэлийн бага хурлын үеэр Белорус замаас хий авсан тохиолдолд, европын хэрэглэгчдийг хохироохгүйн тулд оросын тал бүхнийг хийнэ хэмээн мэдэгдсэн юм.