0Их бохирдсон тухай олон жил ярисан Амар мөрний усны чанар сайжирч байгаа гэж ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Юрий Трутнев ярилаа. Оросын эрдэмтэд Амар мөрний уснаас тогтмол дээж авч, Хятадын талтай хамтран голын байдалд мониторинг хийх экспидиц зохион байгуулж байна. Оросын талын голд хаясан хаягдлаас Амар мөрний сав газрын бохирдсон усны хэмжээ сүүлийн жилүүдэд 10 хувиар буурчээ. Сүүлийн хоёр жилд Амар мөрөнд хаясан химийн нэгдлийн хэмжээ зөвшөөрсөн хязгаарыг даваагүй ч, усны бичил биологийн байдал таагүй хэвээр байгаа тул Амар мөрний усанд орохыг хоригложээ.