0Хятадын төв хэсгийн Хунань мужид  юанийн хуурамч дэвсгэрт үйлдсэн гэмт бүлэглэлийн үйл ажиллагааг таслан зогсоожээ. "Глобал таймс" сонины өнөөдрийн дугаарт бичсэнээр луйварчид 2009 оны 8-р сараас 210 сая юанийн хуурамч дэвсгэрт  үйлджээ. Хууль сахиулагчид энэ оны 4-р сард Гуанжоу хотод саатуулсан ачааны тэргээс 67 сая  юанийн хуурамч дэвсгэрт илрүүлж, гэмт хэрэгтнүүдийг мөрөөр нь хөөсөн байна. Ачааны тэргийн жолооч дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй гэмт бүлгийн нэг гишүүний нэрийг байцаалтын үеэр илчилжээ. Цагдаагийнхан 5-р сард луйварчдыг баривчилсан байна. Мөнгөн дэвсгэрт хэвлэж байсан, тэдний хөлсөлсөн өрөөнөөс тусгай тоног төхөөрөмж, нийт 2 тонн жинтэй 156 боодол цаас илрүүлсэн байна. Хуурамч юанийг цагдаагийнхан хураасан тухай сонинд уламжилжээ.