0Орос улсад зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чухал чиглэлийн нэг Афганистаны мансууруулах бодистой тэмцэх асуудал байна. НҮБ-д суугаа Орос улсын байнгын төлөөлөгч Виталий Чуркин энэ тухай мэдэгдэв. "Афганистан мансууруулах бодисын үйлдвэрийн дэлхийн гол үйлдвэр хэвээр байна" хэмээн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тусгай хуралдааны үеэр тэрээр сануулав. Юуны түрүүнд мансууруулах бодистой тэмцэх Холбооны агентлагийн тэргүүн Виктор Иванов тухайлбал Афганистанаас оруулж байгаа мансууруулах бодистой тэмцэх оросын цэргийн баазыг Киргизд байгуулахыг санал болгов. Түүний хэлснээр энэ цэргийн бааз тус бүгд найрамдах улсад мансууруулах бодисын худалдааны сувгийг таслан зогсоох юм. Шинжээчдийн мэдээгээр сүүлийн 10 жилд афганистаны мансууруулах бодисын хэрэглээнээс 1 сая гаруй хүн амь насаа алджээ.