Хүрээлэн буй орчныг хамгаалах салбарт хамтран ажиллах орос-хятадын комиссийн дэд комиссийн хурал Хабаровск хотод боллоо. Москва, бээжингийн танхимд бус энд Хабаровскийн нутагт уулзах нь чухал гэж бид үзэж байна. Гол ус ямаршуу байдалд байгаа, хэр бохирдсон, татарч байгаа эсэх, шийдвэрлээгүй ямар асуудал байгаа зэргийг газар дээр нь танилцах боломжтой байна гэж хуралд оролцож байгаа ОХУ-ын Байгаль орчны нөөц, экологийн асуудал эрхэлсэн сайд Юрий Трутнев хэллээ. Хятадын тал Амар мөрний сав газрыг эрүүлжүүлэх асуудалд их анхаарал хандуулж байна. Амар мөрөнд цугтгадаг томоохон гол Сунгари голыг эрүүлжүүлж, цэвэрлэх байгууламж барих хөтөлбөрт 1,5 тэрбум гаруй доллар зарцуулахаар болжээ.