Орос улс болон ТУХН-ийн орнуудад "Амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн лаа асаах:6-р сарын 22" арга хэмжээ болж байна. Москвагийн янз бүрийн өнцөг булан бүрт өнөөдөр яг өглөөний 4 цагт хүмүүс Аугаа эх орны дайнд үрэгдэгсдийн дурсгалд лаа асаалаа. Яг энэ өдөр 69 жилийн тэртээ фашист булаан эзлэгчид ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмрөн орсон юм. "Аугаа эх орны ялалт-манай хамгийн аугаа ялалт юм. Ямар үнээр ийнхүү ялсныг, мөн энэ ялалтыг байгуулсан хүмүүсийг мартаж болохгүй. Тиймээс бид энд байна." хэмээн дурсгалын арга хэмжээнд оролцож байгаа "Манайхан" залуучуудын хөдөлгөөний төлөөлөгч Мария Кислицына ярив. Үүнтэй ижил арга хэмжээ Санкт-Петербург, Калининград, Курск, Доод Новгород, Смоленск, Тверь зэрэг Оросын бусад хотод болсон юм. Энэ арга хэмжээнд Украин, Белорус, Молдав, Өмнөд Осетийн олон хот нэгдсэн тухай Вести дамжуулж байна. Орос улсын ерөнхийлөгчийн 1996 оны 6-р сарын 8-ны зарлигаар амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж, эмгэнэн гашуудах өдөрийг зарласан юм. Зөвлөлтийн ард түмэн германы-фашист булаан эзлэгчдийн эсрэг Аугаа эх орны дайн эхлүүлсэн өдрийг тэмдэглэж байна. Дэлхийн хоёрдугаар дайнд зөвлөлт холбоот улс 26 сая гаруй хүнээ алдаж, хамгийн их хохирсон юм.