Орос улсад дахиад нэг асар том барилгын талбай бий болох нь, энэ удаа харин Хойд Каваказд. 5000 хавтгай дөрвөлжин километр талбай бүхий газар нутаг 20 жилийн дараа дэлхийн уулын цанын нэгэн төв болно. Энэ оргилуун төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулагчид нь байна, бас улс ч туслахаа амаллаа. Санкт-Петербургийн форум дээр анхны үзүүлэлтээ хийсэн «Хойд Кавказын рашаан сувилалын газрууд» төсөл, Орос улсын ерөнхийлөгчийн дэмжлэгийг аль хэдийнээ хулээгээд байна. Хойд Кавказын жуулчлалыг хөгжүүлэх үзэл баримтлалын оноосон нэр, «5642метрийн өндөрлөг», энэ бол Европ, Орос улсад хамгийн өндөрт ордог Эльбрусын оргилын өндөр юм. Жилийн аль ч улиралд  таашаал авч болох дэлхийн ховорхон гайхамшигтай газар бол энэ яах аргагуй мөн. Харин одоо ихэнх жуулчид, алс холоос уулсыг саравчлан харж гуа сайхны таашаал л авч байна даа. Харин эдгээр уулсын «өмнөд»  нэртэй өндрөлөг л маш муу хөгжилтэй дэд бүтэцтэй бөгөөд түүнийг уулын цаначид болон ууланд авирагчид ашиглаж байна. Эльбрусыг жуулчдын диваажин болгох оролдлогыг нэг бус удаа хийж байсан билээ. Тухайн үед санхүүжүүлэлтийн асуудал л төслөөс татгалзахад хүргэж байлаа. Харин өнөөдөр хүсэл зориг ч байна, боломж ч байна. Эцсийн эцэст зарлагын зарим хэсгийг улс даахаар боллоо. Дэд бүтцийг хөгжүүлэх асуудлыг зөвхөн Эльбруст ч биш ойролцоох дутахааргүй сайхан байгалтай нутгуудад хөгжүүлэхээр шийдлээ. Үүний үр дүнд энэ төсөлд хойд кавказын таван бүгд найрамдах улс болон Краснодарын хязгаарын хэд хэдэн рашаан сувилал  багтлаа. Яг ийм л хэлхээ холбоо зарлагыг асар багасгаж, бүс нутгуудыг нягтруулж өгнө гэж Д.Медведев тэмдэглээд: БН улс болгонд өөрийн гэсэн аж үйлдвэрлэл, өөрийн хөдөө аж ахуй, өөрийн асуудлууд байгаа, тэгэхдээ бизнесийн хувьд нэгтэх ийм үзэл санаа байгаагүй юм. Жаахан л дэмжээд өгчих юм бол энэ төсөл биелэгдэнэ, аюулгүй байдлыг оролцуулаад ямарч асуудал бидэнд саад болж чадахгүй гэдэгт би итгэлтэй байна. Энэ рашаан сувилалын нэгэнд бид удахгүй уулзана гэдэг найдаж байна гэлээ. Төсөлд зааснаар Хойд Кавказын дэд бүтэц бүр тэгээсээ эхлэнэ. Харин шинэ асар том барилга байгуулалтад хөрөнгө оруулагчдын анхааралыг хандуулахын тулд рашаан сувилал болгонд эдийн засгийн онцгой бүсийн статус олгоно. Тэгэхлээр хөнгөлөлтэй татвар, зээл болон бусад давуу талууд гарч ирнэ гэсэн үг. Энэ төслийг бүрэн хэрэгжүүлэх хугацаа 20 жил, эхний хөрөнгө оруулалт 40 тэрбум рубль. Энэ төслөөс дутахааргүй том үзэл санаа «Сочи-2014» төслийг амьдралд хэрэгжүүлснээс хэд дахин илүү хөрөнгө гэсэн үг. Энэ төслийн хасах тал руу татаж байгаа асар их зардлаас гадна маргахын аргагүй нэмэх тал байна. Үүний нэг нь шууд бий болох ажлын шинэ байр.  Кавказын ард тумний төрлөх араншин нь, аж үйлдвэрийн цогцолборын үр ашигтай хөгжилд оролцохдоо тийм ч сайн биш гэдэг нь нууц бишээ. Харин үйлчилгээний хүрээ, ресторан, зочид буудлын бизнест бол нутгийн ардууд дуртайяа ажиллах болно.