Одоо үйлчилж байгаа Үндсэн хуулийг өөрчлөх талаар хийх гэж байгаа бүх ард түмний санал хураалт, угсаатны мөргөлдөөнийг зогсоож, тус улсад дэг журмыг тогтооно гэдэгт Киргизийн түр засгийн газрын тэргүүн Роза Отунбаева найдаж байна. Энэ тухай тэрээр «Известия» сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. Бүх ард түмний санал хураах 6-р сарын 27-ны өмнө Киргизд болж байгаа энэ түгшүүртэй намжмал байдал, дайсагнасан талууд түр эвлэрэл тогтоогоод хүчээ хувиарлаж байгаатай төсөөтэй байна. Түлхэн унагаагдсан ерөнхийлөгч Бакиевын талынхан, санал хураалтын үеэр өдөөн хатгалга хийж болзошгүй гэдгийг түр засгийн газрынхан үгүйсгэхгүй байна. Тэдний үзэж байгаагаар тэд зөвхөн тус улсын нутаг дэвгэр дээр ч биш хилийн чандад үйл ажиллагаа явуулж байна. Саяхан улс оронд болсон эмх замбраагүй байдлаас болж 200 гаруй хүн амь үрэгдэж, хэдэн арван мянган хүн дүрвэгсэд болсон энэ нехцел, байдлыг түгшүүртэй болгож байна. Ош хотод сарын 11-ний шөнө узбек, киргизүүдийн хооронд мөргөлдөөн болсон бөгөөд энэ будилаан Жалалабад муж руу шууд шилжсэн юм. Үүнээс болж түр засгийн газар нутгийн өмнөд хэсгийг хэд хэдэн мужид онц байдал зарлахаас өөр аргагүй болсон билээ. 6-р сарын эмгэнэлт байдлын дараа, Отунбаева, бүх ард түмний санал хураалтыг тасалдуулах гэсэн оролдлого гэж шууд мэдэгдсэн билээ: Бүх ард түмний санал хураалтын өмнөхөн, 4-р сарын 7-ноос хойш эхэлсэн бүхний эсрэг, засгийн газрын явуулж байгаа бодлогын эсрэг хүчин түүнийг тасалдуулахыг оролдож байна. Мөн хуучин засаглал, шинэ хүчин хоёрын хооронд гал дүрэлзүүлж, угсаатан хоорондын мөргөлдөөнд шилжүүлэхийг хүсэж байна гэж тэр хэллээ. Угсаатан хоорондын мөргөлдөөн болж, олон арван мянган хүн дурвэгсэд болсон энэ үед бүх ард түмний санал хураалт явуулж болохгүй гэж киргизийн зарим улс төрчид болгоомжилж байгаа боловч, Роза Отунбаева болон одоогийн засгийн газрын гишүүд, төлөвлөсөн ажлаасаа татгалзах бодолгүй байна. Тус улсад санал хураалт явуулах өөр хугацааны тухай яригдаж байгаа ч гэсэн санал хурааалт товлосон цагтаа болно. Роза Отунбаева оросын сонинд өгсөн ярилцлагдаа, зарим хүмүүсийн хариуцлагагүй мэдэгдлээс болж улс орон бүр мөсөн мухардмал байдалд орж, угсаатан хоорондын мөргөлдөөн, иргэний дайн болж хувирна гэж тэмдэглэжээ. Отунбаевагийн шийдвэр бол зарчмын шийдвэр гэж Зөвлөлтөөс хойшхи орон зайг судлах төвийн ерөнхий захирал Алексей Власов манай радиод өгсөн ярилцлагадаа тэмдэглээд: Бүх ард түмний санал хураалтаар дамжуулан өөрийнхөө тер засгийг албан ёсны болгохын тулд тур засгийн газар бүхнийг хийхээр шийдснээ мэдэгдсэн нь тэр өөртөө хариуцлага хүлээлгэж байна гэсэн үг. Энэ асуудал бол эмгэнэлт байдлаас болж мянган узбек тус улсаас гарч яваад санал хураалтанд орж чадахгүй гэдгээс хамаагүй илүү асуудал гэж Отунбаева үзэж байна. Түр засгийн газрыг албан ёсны болгоно гэдгийг тэр удирдлага болгож байгаа нь Киргизд тогтвортой байдлыг бий болгох гол хүчин  зүйл юм. Энэ нь ч учиртай гэлээ. Үүнээс гадна Роза Отунбаева Киргизийн ерөнхийлөгчид нэр дэвшихгүй, зөвхөн шилжилтийн үед л үүрэг гүйцэтгэнэ гэж мэдэгдлээ. Одоогийн төр засгийн үзэж байгаагаар Киргизийн шинэ үндсэн хууль нь ерөнхийлөгчийн бүрэн эрхийг ихээхэн хязгаарлаж, үндсэндээ Киргизийг төв Азид анхны парламентын БН улс болгоно. Одоогийн төр засгийг албан ёсны болгохыг, Бакиевын талынхан эрс эсэргүүцэж байна. Ийм учраас болох гэж байгаа бүх ард түмний санал хураалт хутганы ирэн дээр байна.

Сүүлийн үеийн мэдээгээр дүрвэгсэд, Узбекстанаас, Киргизийн өмнөд нутаг руу аажмаар буцан ирж байна. Хил дээр байдал тогтворжиж байна. Төр засаг, бүх ард түмний санал хурал явуулаад зогсохгүй, Киргизийн тогтвортой биш нутгуудын аюулгүй байдлыг хангаж чадна гэдэгт итгэж байгаагаас үүдэлтэй байж мэднэ. Саяхан л Киргизийн төр засаг, Орос улс болон ХАБГБ-д хандаж, энхийг сахиулах хүчээ мөргөлдөөн болж байгаа газар явуулахыг санал болгож байсан шүү дээ. ХАБГБ, цэрэг, техник, агаарын техник, тусгай хэрэгслээр туслахаар шийдвэр гаргасан. Харин Роза Отунбаева, хамтын аюулгүй байдлын хүчнийг явуулах шаардлагагүй боллоо гэж мэдэгдсэн билээ.