Мексикийн буланд болсон сүйрлийн хор уршгийг арилгахын тулд «Бритиш Петролеум» компани 2 тэрбум орчим доллар зарцуулсан байна. Энэ мөнгөнд, ёроолоос алдаж байсан нефтийг зогсоох ажил, эрэг хавийн улсуудад төлөх нөхөн төлбөр, хувиараа зарга үүсгэсэн хүмүүст төлөх төлбөр зэрэг орж байгаа юм. Нефтийн тавцан 4-р сарын 22-нд шатаж живсэн юм. Хичнээн ч арга хэрэгсэл, хүч хөдөлмөр гаргасан ч нефтийн асгаралтыг зогсоож чадаагүй юм. Янз бүрийн эх сурвалжийн мэдээнээс үзвэл булангийн усанд өдөр бүр 15-100 мянган баррель нефть асгарч байна. Энэ нь АНУ-д болсон хамгийн том экологийн сүйрэл юм.