Саналын хуудсын 95%-ийг тоолсны дараа Сеймын дарга, Польшийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байгаа Бронислав Коморовский ерөнхийлөгчийн сонгуульд тэргүүлж явна. Түүний төлөө сонгогчдын 41% нь саналаа өгсөн байна. Гол өрсөлдөгч Ярослав Качиньскийг польшуудын 35 % нь  дэмжжээ. Польш улсын үндсэн хуульд заасны дагуу нэр дэвшигчдээс хэн нь ч илэрхий давуу санал авч чадаагүй бол дахин сонгууль явуулах ёстой. Сонгуулийн 2 дахь шат 7-р сарын 4-нд болно.