МАГАТЭ-гийн хоёр шинжээчийг улс ороныхоо нутаг дэвсгэрт оруулахыг Иран улс хориглолоо. Энэ тухай, Атомын эрчим хучний байгууллагын тэргүүн Али Акбара Салехи мэдэгдлээ. МАГАТЭ-гийн хоёр ажилтан, ираны цөмийн объектыг шалгах ээлжит ажилд оролцох ёстой байсан юм. Тегераны цөмийн хөтөлбөрийн тухай «худал мэдээ» тараасан гэсэн шалтагаар тэднийг оруулаагүй байна. Иран улсын ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад энэ оны эхээр, тегеран бие дааж уранаа 20% хүртэл баяжуулж байна гэж мэдэгдсэн билээ. Үүнээс гадна Тегеран уран баяжуулах 10 завод шинээр байгуулах гэж байгаагаа зарласан билээ. Энхийн атомын нэрийн дор цөмийн зэвсэг боловсруулж байна гэж Ираныг АНУ болон Барууны орнууд буруутгаж байгаа билээ. Тегеран энэ бүхнийг эсэргүүцэж байгаа юм.