Газын зурвасын бүслэлтийн нөхцлийг зөөлрүүлж байгаагаа Израилийн засгийн газар ням гаригт тараасан албан ёсны мэдэгдэлдээ өгүүлжээ. Энэ нутагт оруулахыг хориглосон зүйлсийн цэсийг ойрын үед нийтлэнэ гэж Иерусалим Пост сонин мэдээлсэн байна. Энэ баримт бичигт дурдаагүй бараа материалыг Газын зурваст саадгүй нэвтрүүлнэ. Хориглосон зүйлсийн цэст зэвсэг, түүнийг хийхэд оролцдог материалууд, иргэний болоод цэргийн зориулалтаар хэрэглэж болох хоёрдмол шинжтэй эд зүйлс орсон байна. Мөн Газын зурвасаас гарах болон буцаж орохыг хялбарчилах боломжийг авч үзэж байна. Тэгэхдээ Газын зурвасын тэнгисийн бүслэлтийг цуцлахгүй бөгөөд тийшээ ирж байгаа бүх хөлөг онгоц Ашдод боомтод заавал шалгуулах ёстой.