Буриадад 7-р сарын 15-18-нд болох Дэлхийн монголчуудын  чуулганы хүрээнд «Монгол ертөнц ба даяарчлал» олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно. Энэ бага хуралд Москва, Санкт-Петербург, Самара, Тольятти, Красноярск, Эрхүү, Элстэй, Кызыл, Улан-Үд хотуудын эрдэм шинжилгээний болон боловсролын тэргүүлэх төвүүдийг төлөөлсөн оросын эрдэмтэд мөн Монгол, Хятад, Энэтхэг, Их Британ, Швец, Япон, Франц зэрэг улсуудын эрдэмтэд оролцоно. Бага хурал дээр, орчин цагын ертөнц дэх монголчууд, даяарчлалын улс төр, эдийн засгийн эрчимтэй үйл явцад монголчуудын ахуйн хэвшил хэрхэн хувьсаж байгаа тухай, дэлхийн олон оронд амьдарч байгаа монголчуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, буддын шашны соёл, урлаг, буддизм ба соёл иргэншилийн процесс, монгол угсаатны бичгийн эх сурвалж болон хэл, эдгээр асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж байна.