Белоруссд нийлүүлж байгаа хийн хэмжээнд хязгаарлалт хийхийг Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев, Газпром компанд даалгаллаа. Үүний зэрэгцээ өрийг зохицуулах асуудлаар Минсктэй яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх хэрэгтэй гэж хэлсэн байна. «Газпром» компанын дарга Алексей Миллертэй төрийн тэргүүн уулзахдаа, «нийлүүлсэн хийн өрийн асуудлаарх хэлэлцээр хэрхэн явагдаж байна, хэлэлцээрийн үр дүн ямар байна гэж асуулаа. «Белорусс өртэй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ өрөө, машин тоног төхөөрөмж, бусад бараагаар төлөх санал тавьж байна» гэж Миллер хариуллаа. Ийм байдлаар л хэлэлцээр үр дүнгүй болсон гэж тэр магадлан хэллээ. Белорусс улс 2010 оны эхнээс Орос улсаас нийлүүлсэн хийн төлбөрийг гэрээний үнээр биш, өөрийн талаас зохиосон үнээр хийсэн. Үүнээс болж одоо 200 сая долларын өртэй болоод байна.