0Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг дэмжиж, хөгжүүлэх сангаас “Тро-ло-ло” хэмээх нэрээр алдаршсан Эдуард Хилийн үггүй дуунд шилдэг шүлэг бичих уралдаан зарлаж байна.


0 Хөгжмийн зохиолч Аркадий Островскийн “Вокализа” буюу үггүй дуунд бадаг хэлбэрийн шүлгийг шалгаруулах уралдаан зарлаж байна. Ямар ч үндэстэн, бүх насны хүссэн хүн бүрийг уралдаанд оролцохыг урьж байна.


0 Нэг эсвэл хэд хэдэн зохиогчийн /хамтран зохиогч байж болно/ шүлгийг хүлээж авна. Бүтээлийг шуудангийн тусгай хайрцгийн

0trololo@ruvr.ru

0 электрон хаягаар илгээнэ. Захидалд зохиогчийн овог нэр / бүтнээр/, электрон шуудангийн хаяг, холбоо барих утасны дугаарыг зайлшгүй бичинэ.


0 Шүлгийг үнэлэх шалгуур: сэдвийг тайлбарлан таниулах, утгын сонголт, уран зохиолын арга маягт жинхэнэ уран бүтээлчээр хандсан байдал.


0 Уралдааны бүтээлийг 2010 оны 8-р сарын 15 хүртэл хүлээж авна. Долоо хоног бүрийн төгсгөлд  BaltInfo.ru вэб хуудаст редакцид ирсэн шүлгийн тайланг нийтэлнэ.


0 Сонгон шалгаруулалтыг давсан шүлэг уралдааны шувтаргад багтана. Яруу найрагч, хөгжмийн зохиолч, мөн түүнчлэн Санкт-Петербургт итгэмжлэгдсэн ерөнхий консулын төлөөлөгчид бүрэлдэхүүнтэй уралдааны комисс шүлгийг хянан үзэнэ. Комиссийг Эдуард Хиль тэргүүлж байна. Дэлхийн янз бүрийн хэлээр бичсэн шилдэг бадагуудаар нэг ёсны “Дэлхий ертөнцийн дуулал” буюу ерөнхий нэг дуу бүтээнэ. Уралдааны эцсийн дүн болон ялагчдыг 8-р сарын дундуур зарлана.


0 ЗХУ-ын үед нэрд гарсан дуучин Эдуард Хилийг хуучин зөвлөлтийн орон зайд өнөө ч элэгсэг дотно, хайрлан хүндэтгэдэг. Тэрээр энэ оны 3-р сард “Тро-ло-ло” хэмээх үггүй дуугаараа дэлхий дахинаа нэрд гарчээ. Дуучин дахин интернет-Олимпт довтлохоор шийдсэн бололтой. Тэрээр “Тро-ло-ло” хит- үггүй дуундаа шилдэг шүлгийн олон улсын уралдаан зохион байгуулсан байна. Шүлэг хайр дурлал, байгалийн тухай, эрвээхий, юуны ч тухай, дэлхийн ямар ч хэлээр байж болно гэж Эдуард Хиль ярилаа.  Эдуард Хилийн тэргүүлж буй шүүгчдийн бүрэлдэхүүнд уралдаанд ямар орноос шүлэг ирүүлнэ, тухайн орны эх хэлтэй хүн багтана.


0 Интернетэд дуучныг алдаршуулсан, “Эцсийн бүлэгт би гэртээ харих гэж байгаа тул баяртай байна” нэртэй “Тро-ло-ло” хит үггүй дууг Аркадийн Островский 1966 онд зохиосан юм. Тухайн үед 44 жилийн тэртээ энэ аянд шүлэг зохиогоогүй аж. Тэгсэн ч үггүй дууг Эдуард Хиль төдийгүй Валерий Обоздинский, Муслим Магомаев зэрэг зөвлөлтийн эстрадын “од” дуучид дуулж, олны хүртээл болжээ. “Интернетийн” эрин эхлэхээс өмнө Эдуард Хиль Шведэд айлчлан тоглохдоо, өнгөт клип хийлгэснээр  “Тро-ло-ло” үггүй дуу 1976 онд хамгийн их алдаршсан юм. Үггүй дууг бүх “хэлээр” дуулах боломжтой байлаа. Тэрээр ямар ч оронд айлчлан тоглохдоо, үзэгчдэд хандан одоо та бүхнийхээ эх хэлээр дуулна гэж хэлдэг байв.  ““ля-ля-ля” хэмээн тасралтгүй аялах нь эхний бадагтаа дуусана гэж тэд боддог, харин хоёр, гуравдугаар бадгаас инээлдэж эхэлдэг” гэж Хиль дурсав. Үггүй дууг хаа ч адилхан бүгд инээж хүлээж авдаг байсан.


0 Хит дуу интернетэд дахин амилав. Эдуард Хилийн үггүй дуу дөнгөж саяхан 2010 онд гадаадад интернетэд алдаршжээ. Дэлхийн өнцөг булан бүрээс олон сая хүн үггүй дууг Youtube-ээс сонссон байна. Эдуард Хилийн вэб хуудсын зочны хэсэгт олон хэлээр сэтгэгдэл үлдээж, айлчлан тоглохыг урьжээ. Үггүй дуу таалагдсан хүмүүс үүнийг янз бүрийн хувилбараар дуулсан байна. Харин Залуу насандаа алдар хүндийн амтыг мэдэрсэн Эдуард Хиль хит дуу нь интернетэд алдаршсанд хошигнон хандаж байна.  “Хүмүүс сонсож байнаа. Сайхан дуу. Өнөөдөр намайг сонсоно. Дараа нь өөр хүнийг сонсоно.” Дуу нь дэлхий дахинд нэрд гарсан талаар сонсоод дуучин ийнхүү хариулжээ. Ямартаа ч хит дуу ийнхүү алдаршсанд гайхах, дэлхий дахинд хүлээн зөвшөөрлөө гэхчилэн  янз бүрээр хандаж болох ч, зөвлөлтийн нэрд гарсан дуучдын нэг дахин ийнхүү алдаршсанд баярлах хэрэгтэй. Эдуард Хиль  сансрын нисэгч Юрий Гагаринтай уулзаж явсан сонирхолтой хувь заяатай, Парисын зоогийн газар ажиллаж, “Хиль болон хөвгүүд” рок-төсөл оролцож явсан, уран бүтээл нь он цаг улирсан ч хуучирдаггүй билээ. “Өвөл”,”Үл мэдэгдэх өндөрт”, “Би Москва хотоор алхаж байна”, “Сарны чулуу”, “Эх орон юунаас эхэлдэг вэ?” зэрэг бүх үеийн сонсогчдын дуртай олон арван шилдэг дууг дуулсан нэгэн. Эдуард Хиль аялан тоглох хэдэн зуун саналд дарагдах нь аргагүй.


0 “Тро-ло-ло” дуу гайхамшигтай шүлгээр гурав дахь удаа амилах эсэхийг цаг хугацаа харуулна.