Санкт-петербургийн олон улсын эдийн засгийн форум, дэлхийн эдийн засгийн сайжралтын уур амьсгалын билиг тэмдэг түүний нааштай чиглэл хандлагын тусгал нь боллоо. Хямрал хараахан дуусаагүй байна гэж оролцогчид үзэж байна, гэхдээ хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна. Асуудал хангалттай байна, тэгэхдээ тэд гарах гарцгүй, мухардмал байдал үүсгэхгүй, одоо тулгараад байгаа тэр л түвэгтэй асуудлуудыг бид даван туулах болно гэж, Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев гурван өдрийн өргөн санал шүүмжлэлийг дүгнэн Хойд нийслэлд хэллээ. Хямралаас гарч байгаа үед бид анх удаа ирээдүйн төлөвлөгөөний талаар хэлэлцэх шиг боллоо. Орос улсын өөрийн шинэ хэлэлцэх хэргийг өөрөөр хэлвэл манай орны шинэчлэлийг хэлэлцэх асуудлыг тавилаа. Орос улсад бүх үндсэн институтууд ажиллаж, хувийн өмчийн эрхийн зайлашгүй хамгаалалтаар хангагдсан байж, Орос улс шинэчлэгдэж, өнөөдөр технологийн улс  болохыг гадаадын бизнесменүүдийн ихэнх нь дэмжиж байгааг сонсоход надад тааламжтай байгааг нуух арга алга. Гадаадын түншүүд, технологийн шинэчлэл хийхэд бидэнд туслахад бэлэн байна. Үнэнийг хэлэхэд энэ нь бидэнд маш чухал юм гэлээ.

Хөрөнгө оруулалгчдийн сонирхолыг татах орон болох болон үр ашигтай хөгжлийг бий болгох шинийг санаачлах нь шинэчлэлд амин чухал билээ. Шинэ оновчтой санааг хуримтлуулж, боловсруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд, Москва орчмын Сколковод байгуулж байгаа америкийн  цахиурын хөндийтэй төсөөтэй төв тус болно. Энэ үнэхээр амжилтанд хүрнэ, учир нь түүний ивээн тэтгэгч зөвлөлийг Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев тэргүүлж байгаа юм. Энэ тухай тэр, эдийн засгийн форумын сүүлчийн өдөр мэдэгдлээ. «Силиконы хөндийд» суурших эрх авахыг хэд дэлхийн хэд хэдэн тэргүүлэх компанууд шууд хүслээ. Тэдний дунд Нокия, Сиеменс, Киско зэрэг компанууд байна. Оросын талаас өнөөдөр гэхэд Сколковод, «Северсталь» компан 30 сая доллар оруулахад бэлэн байна. Дэлхийн эдийн засгийн байдал сайжирч байгааг форумын чуулганы үеэр үг хэлсэн том улс төрчид, эдийн засагчдын үгнээс ч биш 7 тэрбум доллароос давсан үнэтэй хэлэлцээр байгуулсан нь тод харуулж байна. Тэдгээрийн дунд Франц улстай байгуулсан хэд хэдэн том хэлэлцээрүүд байна, үүнд гарын үсэг зурахын тулд Санкт-Петербургт тус улсын ерөнхийлөгч Николя Саркози хүрэлцэн ирсэн билээ. Энэ удаагийн форум өндөрлөсөн ч гэлээ, тэнд хэлэлцэгдсэн асуудлыг далайн чандад үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Учир нь оросын ерөнхийлөгч дараа долоо хоногт тийшээ ажлын айлчлалаар очино. Орос улс, АНУ-ын ерөнхийлөгчид даяарчлалын эдийн засгийн асуудлуудыг хэлэлцэхээс гадна өндөр технолог дахь хоёр талын харилцааны хөгжлийг авч хэлэлцэнэ. Ийм учраас л Д.Медведевийн АНУ-д хийх айлчлалыг «шинэчилбэрийн дээд хэмжээний уулзалт» гэж нэрлээд байна.