«Киргизд өрнөсөн энэ асуудал өнөөдөр бий болоогүй. Энэ асуудал Киргизийн иргэний нийгмийн тогтворгүй байдал, тус улсын улс төрийн хөгжлийн сул дорой байдлаас үндэслэлтэй» Киргизийн эмгэнэлт явдлын үндсэн шалтгаан нь үүнд оршиж байна гэж Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев үзэж байна. Киргизд одоо хурцадаад байгаа угсаатан хоорондын сөргөлдөөн нь зуун жил биш юмаа гэхэд хэдэн арван жилийн турш үргэлжилж байгааг амьдрал харуулж байна. Курманбек Бакиев тэргүүтэй түрүүчийн удирдлага, төр засгийн нэр төрийг бэхжүүлэж, ард түмний дэмжлэгийг хүлээхийн оронд, хувийн ашиг хонжоо хайсныхаа төлөө засгийн эрхээс зайлуулагдсан. Одоохондоо бүрэн хуульчлагдаагүй байгаа улс орны удирдлага хэв журмыг сахиулна гэдэг үнэхээр хэцүү. «Алтан зул цэцгийн хувьсгалын» үед 2005 онд Бакиев засгийн эрхэнд гарсан явдал, хууль ёс, улс төрийн үгүйсгэл, бүхнийг зөвшөөрсөн мэт байдлын вирусийг нийгэмд тараасан явдал маш аюултай гэж Киризийн ерөнхийлөгч асан Аскар Акаев үзэж байна. Одоо хүн амын ихээхэн хэсэг тэр дундаа ажилгүй залуучуудын дунд, хэдэн арван хүн цуглааж байгаад үймээн дэгдээж бүх асуудлыг шийдэж, бүр төр засгийг өөрчлөж, амархан баяжиж болно гэсэн ойлголт төрөөд байна. Одоо бид таван жилийн өмнө болсон явдлын хачин давталтыг үзэж байна гэдэгт Акаев итгэлтэй байна. Үүнээс гадна, Барууныхны заавраар хийсэн «өнгөт хувьсгалын» дунд, зөвлөлтөөс хойшхи орон зайд засгийн эрхэнд гарсан дэглэмүүдэд, киргизд болж байгаа үйл явдал давтагдана гэж тэр хэллээ. Энэ үйл явдал юуны түрүүнд Гүрж улсад болно гэж Акаев зөгнөж байна. Киргизийн ерөнхийлөгч асан Аскар Акаевын энэ саналыг тайлбарлаж өгөхийг ОДХ радио, оросын тэргүүлэх улс төрчдөөс хүслээ. Зөвлөлтөөс хойшхи орон зайг судлах төвийн ерөнхий захирал Алексей Власов, Акаевын үзэл бодлыг үгүйсгэж байна: Киргизийн байдал Гүрж улсад давтагдана гэж үзэж байгаа Акаевын санал бол асуудлыг хялбаржуулж байгаа хэрэг. Киргизийн өмнөд нутагт эмгэнэлт байдалд хүргэсэн тэр хандлага бол олон талтай хэцүү хандлага юм. Гүржийн байдал бол нэг чиглэлтэй юм. Саакашвилийн дэглэм түүнийг дэмжиж байгаа Барууныхан нэг талаас, нөгөө талаас гадаадын тодорхой хүчин дэмжиж байгаа сөрөг хүчин байна.Түлхэн унагаагдах дарангуйлагчийн хувь заяа Саакашвилиг ирээдүйд хүлээж байгаа бол энэ нь «өнгөт хувьсгалын» үргэлжлэл биш. Энэ шал өөр хүчин зүйл үйлчилнэ гэлээ. Тухайн үед Украин, Гүрж, Киргиз улсуудад болсон үйл явдлуудыг «өнгөт хувсгалтай» нэг эгнээнд тавих хэрэггүй гэж Стартегийн судалгаа шинжилгээ, үнэлгээний хүрээлэнгийн ерөнхийлөгч Александр Коновалов үзэж байна: Гүржийн «сарнай», Украины «улбар шар», Киргизийн «алтан зул» энэ гурван хувсгал, хүмүүс сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгуй учраас гарч ирсэн. Тэгэхлээр маш том ялгаа гарч ирж байна. Жишээлбэл Киргизд улс төрийн гэхээсээ эрүүгийн гэмт хэргийн шинжтэй төрийн эргэлт болсон. Тэнд угсаатан хоорондын сөргөлдөөн илүү хурц байдаг. Гүржийн хувьд Тбилисийн дэглэмийг эсэргүүцэж байсан мужууд одоо гүржийн бүрэлдхүүнээс гарсан. Гүржд, киргизийн үйл явдал давтагдах ямарч үндэслэл байхгүй гэлээ. Одоо Киргизд болж байгаа үйл явдлыг «алтан зулын хувьсгалын» үргэлжлэл гэж үзэх нь учир дутагдалтай гэж улс төр судлаач Александр Коновалов үзэж байна. Бас өөр санал байна. Жишээ нь Оросын стратегийн судалгааны хүрээлэнгийн шинжээч Аджар Куртов, Аскар Акаевтай олон талаар санал нэг байна. Одоогийн байдалд «алтан зулын хувьсгалын» зарим нэг илрэл мэдэгдэж байна. Чухам юу вэ гэвэл, өөрсдийнхөө явцуу эрх ашгийг бүх үндэстний эрх ашгаас дээгүүр тавьсан олон омгуудын хоорондох тэмцэл, засгийн эрхийн төлөө тэмцэл явагдаж байна. Төв Азид ч юм уу эсвэл зөвлөлтөөс хойшхи орон зайд энэ үйл явдал ойрын ирээдүйд давтагдана гэж би бодохгүй байна гэлээ. Шинжээчдийн санаа бодлыг нэгтгэж үзэхэд, зөвлөлтөөс хойшхи орон зайд киргизийнх шиг цус урсгасан мөргөлдөөн болох ямарч үндэслэл алга байна. Харин Киргизийн хувьд олон асуудал тулгарах болно. Богино хугацаанд амгалан тайван байдлыг төвхнүүлэх төр засгийн нэр хүнд дэндүү муу, улс оронд сөргөлдөөн дэндүү их байна.