Даваа гаригт нээгдэх ЕЗПА-н зуны чуулган дээр хэлэлцэх үндсэн асуудлуудаас гадна, лалын шашинд дургүйцэх үзэл, Косовогийн байдал, Киргизийн хүмүүнлэгийн асуудал, олон улсын «энх тайвны цувааны» хөлөг онгоцнууд руу Израиль улс дайрсантай холбогдуулсан Ойрхи Дорнодын байдал зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ. Гэхдээ Орос улсын хувьд, Москва, Тбилисийн хоорондын асуудал, Хойд Кавказ дахь хүний эрхийн асуудал зэргийг хэлэлцэх явдал урьдын адил цаг үеийн шинжтэй хэвээрээ байна. Энэ тухай ЕЗПА дахь оросын төлөөлөгчдийн тэргүүн Константин Косачев мэдэгдлээ. Хэлэлцэх хэрэг маш шахуу байгаач гэсэн Ассамблейн чуулган ерөнхийдөө тайван болно гэж Москва үзэж байна. Орос улсыг байнга гоочлох асуудлаасаа европын парламентчид өөрсдөө залхасан бололтой. Одоо харин өөрсдийн орнуудынхаа гадаад бодлогын хүрээнд ажиллаж эхэллээ. Бий болсон асуудлыг бодитойгоор шийдэхээс биш тухайн үеийнхээ сэтгэл хөдлөлд тохируулахаа больсон бололтой. Орос, Гүржийн харилцааг хэлэлцэх байдал үүний жишээ болох байх. Энэ өргөн шүүмжлэл 2008 онд гүрж, өмнөд осетын будлиан болсны дараахан эхэлсэн бөгөөд чуулган бүр дээр хэлэлцэгдэж хоёр жилийн нүүр үзлээ. Эхний маргаан маш ширүүн болсон бөгөөд зарим парламентын гишүүд, ассаблей дахь оросын төлөөлөгчдийн санал гаргах эрхийг хасуулахыг шаардаж байлаа. Харин өнөөдрийн хувьд байдал бага зэрэг өөрчлөгдсөн. Одоо Москва ба Тбилисийн харилцааны тухай улирал тутамын илтгэл, улс тус бүрийн Оросын, Гуржийн гэсэн том хэсэгт хуваагдана гэдэгт К.Косачев найдаж байна: Энэ оны 4-р сард ЕЗПА-д, ЕЗ-ийн төлөөлөгч Хайди Тальявинигийн Өмнөд Осетд болсон дайны шалтгааныг тусган харуулсан илтгэлийг сонсоод гаргасан ЕХ-ий дүнг сонссоны дараа энэ байдал өөрчлөгдсөн юм. Хоёрдугаарт, Оросын ГХЯ-ны сайд Сергей Лавров, 2008 оны 8-р сарын 8-ны өмнөх үйл явдлын хөгжлийн хэнд ч мэдэгдээгүй байсан хүчин зүйлүүдийг илэрүүлсэн маш үнэмшилтэй илтгэлийг яг тэр 4-р сард  тавьсан билээ гэлээ.

Москвагийн хувьд хэлэлцэх ёстой нэг гол асуудал бол Хойд Кавказ дахь хүний эрхийн асуудал юм. Чечен, Дагестан, Ингушет улсуудаар долоо хоног аялаад ирсэн швейцарийн иргэн Дик Марти энэ илтгэлийг бэлтгэсэн юм. Мягмар гаригт европын депутатууд, холбооны болон бүс нутгийн засаг захиргаа, алан хядах ажиллагаатай тэмцэхдээ хууль эрхт улсын бүх хэрэгсэлийг хэрэглэх эрхтэй гэсэн ЕЗПА-н тогтоолын түслийг хэлэлцэнэ. ЕЗПА дахь оросын төлөөлөгчдийн үзэж байгаагаар, зургаан сарын хэлэлцүүлэгт тогтоолын нилээд хатуу хэлбэрийг хэлэлцэж магадгүй. Талууд үндсэн гол асуудлаар харилцан буулт хийсэн билээ. Жишээ нь «Чечнийн ерөнхийлегч Рамзан Кадыровын нэг хүнийг тахин шүтэх байдал» гэснийг «засгийг нэг гарт авах» гэдэг өгүүлбэрээр сольжээ. Ассамблей дахь оросын төлөөлөгчдийн тэргүүний хэлснээр энэ баримт бичиг «хангалттай шудрага» болжээ. «Үүнд Хойд Кавказын  нөхцөл байдлын схемийг тулган хүлээлгэх гэсэн оролдлого байхгүй» гэж К.Косачев мэдэгдлээ. Өргөн санал шүүмжлэл болох өдөр  ЕЗПА-д Ингушетийн ерөнхийлөгч Юнус-Бек-Евкуров үг хэлнэ гэж тэр нэмж хэллээ.