Хятадад болсон усны үерээс болж 132 хүн амь насаа алдаж, 80 хүн сураггүй алга болжээ. Тус улсын 6 мужид аадар бороо 6-р сарын 13-наас эхлэж тасралтгүй орж байна. Сычуань, Фуцзянь муж болон Гуанси-Чжуанын өөртөөн засах орон бусдаас илүү хэлмэгдээд байна. Олон хот тосгодод байшингууд усанд живсэн ба хөрсний гулгалт зам, гүүрийг устгаж байна. Одоогийн байдлаар олон мянган хүнийг аюулгүй газар нүүлгээд байна. Өмнөд Хятадын ихэнх нутагт аадар бороо, хар салхи дор хаяаад 10 хоног үргэлжлэнэ гэж цаг уурчид үзэж байна. Одоо унаад байгаа болон унах хур тундас оны энэ цаг үеийн дундажаас 2 дахин их болно.