Польш улсад өнөөдөр ерөнхийлөгчийн хугацаанаас өмнө сонгууль болж байна. Энэ оны 4-р сард Смоленск орчимд, ерөнхийлөгч Лех Качиньскийн онгоц сүйрснээс хойш сонгуулийг товлосон юм. Олон нийтийн санал  асуулгын дүнгээс үзвэл ерөнхийлөгчийн үүрэг гуйцэтгэгч, Польшийн сеймийн дарга Бронислав Коморовский тасархай түрүүлж явна. Түүний үндсэн гол өрсөлдөгч нь нас барсан ерөнхийлөгч Лех Качиньскийн төрсөн дүү Ярослав юм.