Хэрвээ Белорус улс хэрэглэсэн хийнхээ ерийг дарахгүй бол «Газпром», тус улсад нийлүүлэх хийн хэмжээг хязгаарлана гэж оросын энэ компанын тэргүүн Алексей Миллер «Россия-24» телевизийн сувагт ярилцлагга өгөхдөө мэдэгдлээ. Бямба гаригт тус улсын төлөөлөгчидтэй хийсэн хэлэлцээр үр дүнгүй болсон гэж хэлсэн байна. 2010 оны эхнээс өөрсдийн тогтоосон үнээр төлбөр хийсэн бөгөөд үүнээс үүдсэн өр 200 сая доллар болсон. «Газпром», Белоруссд нийлүүлж байгаа хийгээ даваа гаригийн 10 цагаас 85%-ар багасгахад бэлэн байна гэж урьд тус компанын албан ёсны төлөөлөгч Сергей Куприянов мэдэгдсэн. Тэгэхдээ Орос улс, Европд нийлүүлэх хийнийхээ хэмжээг өөрчлөхгүй гэж тэр онцлон тэмдэглэлээ.