32 дах удаагийн Москвагийн олон улсын кино наадмын 4 дэх өдөр шүүгчид, үзэгчдийг хайр сэтгэлийн болон дайны тухай кинонууд хүлээж байна. Испанийн «Урсгал дагаад», болгарын «Элсэн дээрх мөр» кинонууд үндсэн уралдаанд, британийн «Зүүдний зохион байгуулагч» кино «Перспектив» уралдаан хөтөлбөрт тус тус үзүүлнэ. Наадмын уралдааны бус хөтөлбөрөөр америкийн 3Д хэмжээгээр хийсэн «Би зэвүүцмээр хүн» хүүхэлдэйн кино үзүүлнэ. Энэ киноны гол баатар нь Сарыг хулгайлахаар шийдсэн муу санаатай  хүн юм. Үзлэгийн янз бүрийн хөтөлбөрөөр өнөөдөр нийтдээ 40 кино үзүүлнэ.