«Дурсгалын зул» ажиллагаа, Санкт-Петербург болон Ленинград мужид өнөөдөр эхлэж байна. Хамгийн гол үйл явдал нь, 1941-1944 оны Ленинградын бүслэлтийн үеэр хамгаалалтын ширүүн тулалдаан болж байсан газрууд болон цэрэг дайчдын булшуудаар дайрч өнгөрөх мото аялал юм. Агуу их, эх орны дайн эхэлсэн ойг тэмдэглэхийн өмнөхөн, фронтын жилүүдэд сая саяараа амь үрэгдсэн хүмүүст зориулсан «Дурсгалын зулыг» Орос, Украин, Белорус улсуудын хотуудад асаах болно.