Улс орны өмнөд хэсгийн Ош муж болон түүний хэд хэдэн дүүрэгт зарласан онц байдлын хугацааг Киргизийн төр засаг 5 өдрөөр сунгалаа. Онцгой дэглэм болон хөл хорио тэнд 6-р сарын 25 хүртэл үргэлжилнэ. Улс орны удирдлагуудын мэдээлж байгаагаар Ош хотод байдал тогтворжиж байгаа боловч түүний хэд хэдэн дүүрэгт сөргөлдөөн үе үе гарсаар байна. Киргизийн өмнөд нутагт 6-р сарын 10-нд узбек, киргизүүдийн хооронд зэвсэгт мөргөлдөөн болсон юм. Албан ёсны мэдээгээр 200 хүн амиа алджээ. Эмх замбраагүй байдлаас болж амиа алдсан болон хохирсон хүний тоо 10 дахин их гэж албан бус эх сурвалж мэдээлж байна. НҮБ-ийн мэдээгээр, угсаатан хоорондын мөргөлдөөнд сая гаруй хүн хамрагдаад байна. Дүрвэгсэдэд зориулж яаралтай 70 сая доллар цуглуулах хэрэгтэй байна гэж НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун мэдэгдлээ.