Петербургийн олон улсын эдийн засгийн форум Нева мөрний эрэг дээрх хотод өчигдөр өндөрлөлөө. Гурван өдрийн өргөн санал шүүмжлэлийг хааж Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев хэлэхдээ, хямралт 2009 оны форумын турш тасралтгүй бороо орж байсан, харин энэ жил цаг агаарын ч, эдийн засгийн хувьд ажиллахад тааламжтай байлаа гэлээ. «Энэ уур амьсгалыг бүтэн жилийн турш бид хадгалаж, үлдээд байгаа тэр саад бэрхшээлүүдийг бид амжилттай даван туулна» гэдэгт найдаж байна гэж төрийн тэргүүн хэллээ. Дэлхийн болон оросын эдийн засгийг шинэтгэх болон улс тер, бизнест шинийг санаачлан нэвтрүүлэх сэтгэхүйг хөгжүүлэх зэрэг асуудлууд форумын үндсэн сэдэв байлаа. Дэлхийн 100 орчим улс болон 700 компаныг төлөөлсөн 4000 гаруй хүн энэ удаагийн форумын ажилд оролцлоо.